Монголын хаад

Их Монгол Улс

*   1. Чингис хаан (1206-1227) Монголын эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч, Солонгосоос Каспийн тэнгис хүртэл уудам нутагт байлдан дагуулал хийсэн.

*  2. Өгөөдэй (1229-1241)Өртөөний системийг зохион байгуулагч, европ, солонгос, кавказ, хойд хятадыг байлдан дагуулсан.

*  3. Гүюг (1244-1246) Ромын папын анхны элч Плано Карпини түүнд бараалхасан. (Өгөдэйн удам)

*  4. Мөнх (1250-1259) Хүн амын тооллого хийж, сангийн бодлогыг сайжруулсан. Ирак, перс, сирийг түүний зарлигаар байлдан дагуулсан. (Тулуйн удам)

 

Юан гүрэн

*  5. Хубилай хаан (1260-1294) Юан улсыг үндэслэж, бүх хятадыг монголын эзэмшилд оруулсан. Түүний үед монголын анхны их сургууль байгуулагдсан. Цаасан мөнгө гүйлгээнд оруулав. (Тулуйн удам)

*  6. Өлзийт Төмөр(1294-1307) Иргэний дайн дуусч, зүүн өмнөд азийн орнууд түүнд дагаар орсон. (Тулуй-Хубилайн удам)

*  7. Хайсан Хөлөг(1308-1311)   (Тулуй-Хубилайн удам)

*  8. Аюурбавда(1311-1320)      (Тулуй-Хубилайн удам)

*  9. Гэгээн хаан Шидбал буюу Содбал (1321-1323)   (Тулуй-Хубилайн удам)

*  10. Есөнтөмөр(1323-1328) (Тулуй-Хубилайн удам)

*  11. Ашидхэв буюу Рахиба, Алажиба(1328) (Тулуй-Хубилайн удам)

*  12. Заяат хаан Тогтөмөр (1328-1329 мөн 1329-1332) (Тулуй-Хубилайн удам)

*  13. Хутагт хаан Хүслэн (1329) Цагаадайн улс болон ар монголын язгууртнуудын дэмжлэгтэйгээр хаан ширээнд суусан. (Тулуй-Хубилайн удам)

*  14. Ринчинбал (1332) Монголын хамгийн богино хугацаанд суусан их хаан. (Тулуй-Хубилайн удам)

*  15. Тогоонтөмөр (1333-1370) Сүүлчийн их хаан. Түүний хаанчлалын үед Монголын эзэнт гүрэн мөхөж, Юаны монголчууд хятадаас хөөгдсөн. (Тулуй-Хубилайн удам)

 

 

 

 

 

 

Бага хаад

*  16. Билигт хаан Аюушридар 1370-1378 (Тулуй-Хубилайн удам)

*  17. Усхал хаан Төгстөмөр 1378-1388 (Тулуй-Хубилайн удам)

*  18. Зоригт хаан Есүдар  1388-1391(Тулуй-Ариг бөхийн удам)

*  19. Энх хаан 1391-1394(Тулуй-Ариг бөхийн удам)

*  20. Элбэг нигүүлсэхүй 1394-1399 (Тулуй-Ариг бөхийн удам)

*  21. Гүнтөмөр 1399-1402 (Тулуй-Ариг бөхийн удам)

*  22. Үгэч Хашха (Гуличи)1402-1408 (Өгөдэй Гүегийн удам)

*  23. Өлзий Төмөр Буяншир 1408-1412 (Тулуй-Ариг бөхийн удам)

*  24. Дэлбэг хаан 1412-1415 (Тулуй-Ариг бөхийн удам)

*  25. Архаадай буюу Аругтай 1415-1425 (Тулуй-Ариг бөхийн удам)

*  26. Адай 1425-1433 (Өгөдэй Гүегийн удам)

*  27. Тайсан хаан Тогтохбух 1433-1452 (Тулуй-Ариг бөхийн удам)

*  28. Эсэн тайш 1453-1454 (Ойрад -Алтан ургийн бус)

*  29. Үхэгт хаан Махагургис 1455-1465 (Тулуй-Хубилайн удам)

*  30. Молон 1465-1475 (Тулуй-Хубилайн удам)

*  31. Мандуул 1475-1479 (Тулуй-Хубилайн удам)

*  32. Болох жонон Баянмөнх хаан (1479-1487) (Тулуй-Хубилайн удам)

*  33. Батмөнх даян хаан (1487-1524) (Тулуй-Хубилайн удам)

*  34. Барсболд жонон (1524) (Тулуй-Хубилайн удам)

*  35. Боди Алаг (1524-1547) (Тулуй-Хубилайн удам)

*  36. Дарай үсүн Хүдэн (1547-1557) (Тулуй-Хубилайн удам)

*  37. Түмэн засагт хаан (1557-1592) (Тулуй-Хубилайн удам)

*  38. Буян сэцэн хаан (1592-1603) (Тулуй-Хубилайн удам)

*  39. Лигдэн хаан (1604-1634) (Тулуй-Хубилайн удам)

 Монгол гүрний их хаадын сууринд суусан үеийг усгаа гарвалтай нь холбож орууллаа.

Зарим түүхийн судлаач нэртэй хүмүүс Юан гүрний түүхийг Монголын түүхээс арчих ч санал гаргаад байх шиг. Тэгвэл Хубилай хаан болон түүний угсааны хаадгүй болсон Монголын түүх юу болох бол.

Гал хүү

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. ss_gogo | 2011-01-31 10:33:17
тулуйн удам хүчтэй байждээ
2. Хөлчир (зочин) | 2011-04-05 16:15:15
Сайн байна уу ?? Нэг асууж лавлах зүйл байна... Өнгөрсөн жилүүдэд төрсөн бөө удгадад ихэвчлэн удмын онго тэнгэрүүд бууж . засал номоо хйиж зам мөрийг нь засаж явсан бололтой... Харин энэ жил болон ирэх жилд зэрэг дэв өндөртэй буумал онгууд бууна гэж сонссон..... Энэ хэр үнэний ортой вэ??
3. Хабулын хүү | 2011-04-06 08:33:35
Ирэх луу жилээс эхлэн Монголын бүх цаг үеийн их хаадын маань сүлд онгодоор бууж Монголын зон түмэн, хаант засаг төрөө ивээх юм гэдэг.
4. Хөлчир (зочин) | 2011-04-08 11:06:00
...... Сайн байна уу ??? Хариу илгээсэнд баярлалаа..... Надад нэг зүйл их сонин санагддаг юм..... Онгууд өөрийнхөө улаачийг сонгохдоо юуг харгалзаж , ямар шалгуураар сонгодогийн бол ??? Тэнгэрийн улаач болох нь асар их хариуцлага , буян заяаг дааж амьдрах шаардлагатай болдог мэт..... Хэдий тийм ч бөө дотор яаха алдсан хүмүүс байж л байдаг .... Тийм хүмүүсийг ер нь юу бодож тодруулдаг байна аа..... Өөрийн удмын хүн болохоор өрөвдөж хайрлаад улаачаа болголоо гэж бодсон ч дараа гарах үр дагаварыг бодохгүй байна гэхээр мань хэдээсээ нээх дээрдээд байх ухаангүй , зам мөр заагаад байх мэдлэггүй л онгууд шиг бодогддийн .... Ирэх луу жилд буух их хаадын маань онгууд улаачаа ямар шалгуураар сонгох бол ???? Энэ талаар ямар бодолтой байдаг вэ ???
5. Хабулын хүү | 2011-04-11 08:40:53
Хөлчирт:
За бараг үнэн байх оо, улаачаасаа нэг их дээрдээд байхгүй зарим хэсэг баагий нар байхыг үгүйсгэхгүй ээ. Ялангуяа савдаг лус хөлтэй зарим бөө нарын ааш авир хэрээс хэтэрч байгаа байдаг. Гэхдээ тэд цаг нь ирэхээр улаач нарынхаа хамт тэнгэрийн гэсгээл хүртэх учиртай болов уу.
Их хаадын онгодууд Алтан ургийн гарвалтай улаач нартаа буух учиртай биз ээ. Аливаа хэсэг бага ястны омгийн улаач нараар жолоодуулаад байхгүй байлгүй ээ. Зарим буриад, дархад бөө нарын онгодтой хөөрөлдөж байхад "Муусайн монголнууд, лувсангууд сөнөх тавилантай. Тэгээд ч улс нь удахгүй үгүй болно. Алтан ургийн улаач нарынх нь ууцыг нь хугална" гэсэн юм яриад зогсож байхыг үзэж дуулж л явлаа.

Гал
6. Хөлчир (зочин) | 2011-04-15 15:29:06
Лус хөлтэй онгийг хэрхэн таних вэ ??
7. Narukala. (зочин) | 2011-07-10 16:08:41
van han tooril yamar garaltai hun bsiin be?
8. Хабулын хүү | 2011-07-19 11:56:57
Hereid aimgiin ezen Tooril odoogiin torguud yastnuudyin uvug yum gej boddog. Tuunii duu Jaha Hambu durvuduus hatan buulgaad tuunees ni Sorhugtani behe hatan tursun baidag. Sorhugtani hatan buuhdaa (durvud eejiin udam zalgasan bolohoor) golduu l durvud yastnaa tetgej ergeed baidag. Tooril han torguud naryin ezen baij buu naraaraa odoogiin Bogd han uulyig iheer tahiulj baijee. Ert tsagtaa Tushee han uul gej heriidej baisan baidag. Tushee han uul ni Tstetsee gunii 33 noyod ezdeesee gadna torguud nar orson 26 ezedtei baisan gedeg. Tedgeeriin ihenh zarim ni Hustain nuruu ruu shahagdsan baigaa.

Gal
9. huhtenger (зочин) | 2011-12-22 16:09:02
Sain bna uu tanai site-d mash heregtei medeelel bdag yum bna Ta buhen nadad Habdul haanii tuhai bolon tuunii toiron hureelegch gunten8tushmel noediin tuhaa medeelel oruulj uguuch
Udmiin maani sahius medej ir gj daalgasan yumaa
google-r haigad hangalttai oldohgui bna
esbel yamar site-s medeelel abah bolomjtoig helj ugch tusalana uu
ta buhend amjilt husie
10. алтанзаяа (зочин) | 2012-07-24 21:02:34
эртний хаадын түүхийг уншиж үзлээ маш сайхан юм байна. мөн эртний аймаг овгийн талаар мэдэж авлаа. мөн зуун зууны хаадын өв соёл иргэншилийн талаар мэдэж авлаа. тэдний хэн хэдээс хэдэн оны хооронд хаан ширээнд сууж төр улсаа удирдаж байсан талаар, тэдний өв соёлын талаар уншиж сонирхож үзлээ. тэдний энэ сайхан монгол улсаа хамгаалахдаа халуун цус бүлээн амиа хайрлалгүй харийн дайснаас хамгаалж ирсэнийг бид бүхэн мартах ёсгүй гэдгийг өнөө цагийн залуус та нар санаж байгаа байх гэж би бодож байна. бид бүхэн энэ сайхан монгол улсаа хайрлахгүй юм бол хэн энэ улсын төлөө явах юм бэ?
11. Хабулын хүү | 2012-07-25 09:08:57
Алтанзаяад:
Язгуурын Монголын өвөг дээдсийн минь үлдээсэн аугаа их баялагт нутаг усныхаа төлөө халуун амь бүлээн цусаа ямарч эргэлзээгүй өгч хамгаалан тэмцэх сэтгэл зориг нь удмын үрс бидний "ген"-энд олон мянган жилээр суусан байдаг гэж ойлгодог. Харин эртнээс монголын маань нутгийн уул усанд амьдарч ирээгүй гаднаас цагаачилж ирсэн монголжуу ясны бүлгүүд, мөн элдэв харь үндэстний цусны хольцтой хүмүүст тийм дархлаа байх ч үндэсгүй юм. Өөрөөрөө жишээ аваад хэлэхэд, хэрэв би Сингапур эсвэл Малайзад цагаачилж очоод тэр улсын нутаг усны төлөө гэх сэтгэл зүрх маньд хэзээ ч төрөхгүй, үхсэн хойноо ч сүнсэнд минь төрөхгүй байх. Малайзийн цагаач энэтхэг, нангиадуудад малай нараас хатуу бодлого явуулсаар ирсэн, одоо ч явуулдаг л юм билээ. Малай үндэстэн улсын хэмжээндээ тэсч үлдэх дархлаагаа усгахыг хэнээр ч заалгахгүй мэддэг. Тэгэхээр монгол төрийн бодлогыг тодорхойлж байгаа, мөн түүнийг нь хэрэгжүүлж байгаа инстанцуудад тэдгээр дархлаагүй хүмүүсийн үр хойчсыг хэт олноор нь оруулаад байх нь зөв ч байдаг юм уу, буруу ч юм уу. Өрнөдийн ёс суртахуун, жаяг ёсоор хүний эрх мэрх л гэх байх л доо. Гэхдээ аль үед аль ч төрд "нууц" хайрцаг хуурцагны бодлого гэж байсаар л ирсэн, ИХ гээд нэрлэгдээд байгаа ГҮРЭН-үүдэд одоо ч тиймэрхүү бодлогыг хэрэгжүүлсээр л байдаг. Даяаршлын гээд байгаа энэ зовлонт ертөнцөд тэсэж үлдэхийн тулд монгол үндэстэнд эртний хаад ихэс дээдсийнхээ үеэс дамжуулан залгамжлаад авч хэрэгжүүлж ирсэн "Төрийн алтан хайрцаг"-ны бодлого үгүйлэгдсээр байна.

Гал
12. bilgee (зочин) | 2012-07-31 06:54:52
ARIGBUH--g manaihan yagaad martaad baidag yum be.mongoliin haan shireend suusan hun shuu de.uneheer sonin.bur alban esnii medee tuuhend hurtel baihgui.huzaagiin bodlogo uu.manaihnii sonin zan uu.1260 ond mongol huraldaigaar zinhene utgaaraa songogtson hun shuu dee.ter ah duugiin hoorondiin dain baildaan uls bolgond baidag l tuuh.gehdee yagaad haand toozohgui bn aa.hedhen sar z bolson haadiin dund baih estoi hun.aliin bolgon ene met engiin buhend il yumiig oilgohgui medehgui zarai gargaz hii hooson medemhiireh yum be yabah yum bol.mongol ulsad tuuhz gez bn uu.bi end asuusan .huzaagiin bodlogo uu manaihanii sonin zan uu.end yald zgui bidnii buruu.tuuhee dahiad sain haraarai bardam mongolzuudaa.bi bol arigbuhiig haan gez bodoz bn.mongol eh oron ner tur udam ugsaa gazar hutag tuuhiin daraagiin budlainii esreg bossson hun ter mongoliinhoo tuuhend baihgui baiz boloh uu.neg l mundag haadiin ner helsen humuus.ene tuhai zadaltai neg n sanaa tabiad olon niitiin hemzeend tabiz baih yumiig baigaagaar n tabih iig hesez bn.
13. Хабулын хүү | 2012-08-04 09:20:52
bilgeed:
Мөнх, Хубилай гээд Монголын хаадын эцэг болох Тулуй ч бас 2 жил гаран төр барьж явсан, тэгээд жагсаалтанд алга л байна, Аригбөхийг ялгаад ч байсан юм байхгүй л байх.
Өгөдэй, Мөнх нарын засаглалын үеэс алтан ургийн ноёд 2 хуваагдсан байсны л гор гарсан гэж боддог. Аригбөх хэрэв тийм овоо л эр байсан юм бол Хубилай тэргүүтэй нөгөө талын хэсгийг Их Хуралдайд оролцуулаад асуудлаа шийдүүлэх нь яасан хэрэг юм бол. Ах Мөнхийн талыг барилгүй, Өгөдэйн талын ноёдын хатгаасанд автаад анхнаасаа л буруу үйлийг сэдсэн болов уу. Торгууд эцэг, дөрвөд эхийн охин болж төрсөн, ухаан нь өнөөг хүртэл шүтэгдээд байгаа тэнгэрлэг хатан Сорхугтанийн хүмүүжил хаан хөвгүүдэд нь хэрхэн туссан байх нь вэ, гээд яривал зөндөө л сэдэв урган гарах биз. За тэгээд эмс хатад монгол төрийн минь үйлд хутгалдсан үед л дандаа хаант төр маань доройтон самуурч ирсэн түүх харагдаад байдаг.

Гал
14. Очир (зочин) | 2012-08-04 15:35:44
Яг ч тэгж эмс хатад төрд орсоноос болдог гэж хэлж болохгүй бха. Мандухай цэцэн хатан төрөө төвшитгөн батжуулсан түүх бий. Асуудлын гол нь алтан ургийнхан олон болох тусам л хэн хэн нь хаан болох хүсэлтэй байдагтай холбоотой. Уг нь өмнөх хаан нь Аригбөхийг хаан болгоно гэж зарлигласан байсан. Өмнөх хааны зарлигийг хэн ч зөрчих эрхгүй байсаныг зөрчиж, хятадуудын хатгаас дэмжлэгтэйгээр хятад газар өөрийгөө хаанд өргөмжилж хойч үедээ муу үлгэр загвар үзүүлсэн хүн бол Хубилай шүү дэ. Хамгийн гол нь зарлиг гэрээсийг зөрчсөнд л байгаа юм. Түүнээс биш Хубилай сайн хаан Аригбөх муу хаан гэдэгтээ бишэ.
15. bilgee (зочин) | 2012-08-06 00:50:21
tulai yasan gez haanii toond oroh bilee.zugeer l 2 zil garin gedeg n unendee bol mongol zergiin gol huziig taraabal eldeb uimeen garz magadgui gez bolgoomzilson elju zuzaigiin(URT SAHALT) uhaan gedeg.haan bolon tom huu uhed udaagui.zagaadai zozihnii 2-n heruul daragdaagui.ter 2.g dagaz hudluh nojd bas olon.omoglon bolz bui han huuheduudiin eldeb ambiziig darah gez udsan gedeg.minii bodloor neg negnee harsan huleesen byar zadal omogoo bagdaaz yadsan caak heden ursiin iriig darsan uhaantai tushmeliin sanaa baisan bol uu.uguudui shuud haan boloogui n ter ujdee tomzuudiin sanaand neg l niileegui n bh.ezeg haan n yu bodson z songoson sonin bn.tulai harin gaigui zanga er baisan bol uu.tuunees haan baigaagui haan boloogui.odoonii ugeer enhiin zagaan tagtaa.
16. bilgee (зочин) | 2012-08-06 01:06:08
yagaad haan shiree uguudui ugsaanaas tulain ugsaansd shilzsen n minii bodloor uguudui uuruu hubi hun n tiim z shiitemgii zanga bish sul hun baisan bol uu.uguuduig amid baih ujd ezegiin sain baataruud tushmel said nariin tom heseg tuunii hazuud bsan.ted l tuuniig golz bassan tom ulsiin haand tuunees iluu huniig haiz bsan bol uu.unendee tulain ugsaaniihan haan ursiin dund hamgiin yaduu n baisan gedeg.busad n ezemshil gazartai ter n ter ujdee sojl bolon tatbariin mundag tom eh uusbertei harin tulai n harin yutai bilee.tuunees deeshlen unzin baga huuheduud n teeshlen garz irne gedeg mundag.
17. bilgee (зочин) | 2012-08-06 01:37:33
arigbuh bol munkh haanii alban esnii zalgamzlagz. munkh haan uragshaa daind yabahdaa buh yumaa taatgaad yabsan haanii orlogz hun.mongold tuuniig haan shireend zalah geed beltgez baihad hublai uuriin taliin humuuseer shuud dairan mash hurdan urduurn orz ehlen haan bolson.huulia dagsan arigbuh harin 20 ood honogiin daraa yagaad gebel tiim yum bolno gez bodoogui baih.ter 2-g demzsen nojduud gebel barag yalgaa baihgui hen tuunii oir bn ter tuunee dagsan bol uu.harin turshlaga hunii olon zereg dabuu tal hublaid.ene 2.n hen n iluu gez helehgui ee.zugeer l arigbuh haadiin dotor baih hun gez uzdegee helsen.hublai yalsan n sain muu taltai.sainiin ta nar meden.muu n gebel mongol als hizgaar bolson.olon ulsiin hemzeenees hasagdaz orhigdson.zadaltai sain n haanii alband uragshaa yabsan,hamgiin gol n tatbar sojl huzaad.ter uh munguur mongol haad zam zasah sojliin bolon tuuhen dursgalt olon zuils buteesen n ene bugd odoo huzaa giinh.mongol nojduud chingesees ulger zishee abdag baisan bol tuunees hoishih haaduud hublaigaag duuraih bolson.mongol uls bol als holiin neg yan ulsiin aimagiin hemzeend ozson.mongol hun arduud hayadan martagdsan.mongol haad ard tumnee gedeg n huzaagiin hed bolson.mongol mash yaduu gez haanii ordond yaridag bolz golz ehelsen.uragshaa nuugeegui bol olon ulsiin hudaldaa naimaa sojl ene ter mongold yamar 1 baidlaar orz iren sain tal garah bsan.mongoliin seheetenguut kunziin surgaaliig songoz mongol huuli mardadsan.busad ugsaaniihan tuunees zishee abz dor burnee ulsiinhaa neriig soliod uls baiguulz ehelsen.7 nastai rinzinbal 2 sar haan bolood haanii toond baihad arigbuh 4 zil taragdah hurtelee haan bsan nun mongoliin haand toozogdohod yum n bolohgui gez.
18. zaluu (зочин) | 2012-08-06 11:49:17
билгээ кирилээр бичэлдээ
19. Хабулын хүү | 2012-08-07 14:58:34
Очирт:
Нангиадын ханзан МНТ, мөн улстөржүүлсэн түүхэн кинонуудаар монголын түүхийг хэмжиж болохгүй юм. Мандуул хааны бага хатан байгаад алтан ургийн ноёдын улстөрийн бодлогоор Батмөнх даян хаанд буусан Мандухай гэж хатан байсныг үгүйсгэхгүй ч үнэн түүх бол киноноос тэс ондоо өрнөсөн байдгийг ойлгоорой.
Аригбөхийг хаан ширээнд тухай гэрээслэсэн асуудал байгаагүй гэж бодно.
Гал
20. Хабулын хүү | 2012-08-07 15:06:03
bilgeed:
Их эзэн хааны гэрээс ёсоор хаан шрээнд суусан хүү нь гал сахисан отгон хүү Тулуй байсан байх магадлал туйлын өндөр бий. Хоёр жилийн дараа ордны хуйвалдаанаар буулгасан учиртай. Тулуйг Их Засагийн заалтыг зөрчсөн зарлиг гаргасан үл ялих шалтаг заан буулгаж улмаар хөнөөсөн байдаг. Өгөдэйн хүү Гүег хаан мөн л зодуурын улмаас амь үрэгдсэн байна. Аригбөх нь ах Мөнх хааны албан ёсны залгамжлагч байх үндэсгүй, Мөнх ч Хубилай ч ялгаагүй нангиадын Сүн улсын эсрэг аян дайнд эзгүй байхад хэн нэг нь голомтоо сахин хамгаалж сууна л биз дээ. МНТ болон бусад улстөржсөн түүхийн сурвалжуудад болгоомжтой л хандах шаардлага байдаг билээ.

Гал
21. Хабулын хүү | 2012-08-07 16:16:18
bilgeed:
Хубилайг хаан ширээнд суусны дараа Өгөдэйн угсааны ноёдын дэмжлэгээр Аригбөх гарч ирсэн. Харин Ринчинбал хааныг 7 настайдаа 2 сар ширээнд суух цаг үед өөр хэн ч зэрэгцэн гараагүй байсныг бас бодолцож үзээрэй.
Өгөдэйн тухай яривал олон нууц бий л дээ. Их хааны түүнийг хаан ширээнд гэрээслэсэн гэдэг нь худал болтой л байдаг, Тулуй эзэн Их Монголын цаг тооны цаглабарын 12 жилийн сүнсэн нэрсийг нууцалж цаазалснаар уг нь зөв л үйл хийж байсан болтой байдаг юм л даа, хэдийгээр ИХ ЗАСАГ-т заагаагүй байсан ч.

Гал
22. bilgee (зочин) | 2012-08-07 18:53:17
minii bodloor mongold harhorind tur ulsiin ordondoo alban esoor buh baih estoi shitleg tahlaga sur suld turiin tamga geed haan shireend zalahad heregledeg buh l zuils tumen olon mongolzuud ter ujdee ezend gurnii niisleld irsen baisan gadaad dotoodiin hergtei heregui humuus mongol tengeriin door mongol nutag deer n haraad zogsoz baisan tul arig buh haan hun gez uzeed bn.hublai hari gazar huzaa hun esloliig udardaz ham hum beltgez 50% mongol 50% huzaa tushmel toiruulaad geed bodood uzdee.minii bodloor zarim 1 mongol aiz izez baisan bh aa.bi neg iimerhuu yum bodood bn.uguidee gehed arigbuh haan hund baih buh zuiliig hereglez esolson bh aa.harin hublai yalz diileed huhiz hiisen baiz bolno.hublaig huzaad haan suuhad uguudui huu hadan bas hublaig demzeed zug bsan.teheer ter terniig demzsen geh arga bhgui.
23. Зочин (зочин) | 2012-08-08 15:27:26
Билгээ криллээр бичиж болдоггүй юм уу
24. b_qwer (зочин) | 2012-08-08 20:51:29
гал-д сүнсэн нэр гэж юү вэ?
25. Хабулын хүү | 2012-08-08 21:49:52
qwert:
Их эзэн хааныг төрсөн жилээс буюу 1159 оноос эхлэн цаг тооллыг 12 жилээр нь сүнсэн нэр өгөөд цаглабарыг тооцсон байдаг. Төрөхөд нь НҮДЭН гэсэн нэрийг өгөөд долоон насанд нь 3 их МЭРГЭД дахин шинжээд ТӨМӨР(ТэмүЧИН) нэрийг хайрласан.
Их хаан маань 1159 оны 12 сарын 22-25(Их Монголын тооллын 11 сарын 6-ны өдөр) төрөөд 69 наслан 1228 оны 4 сарын 2-5 тэнгэрт хальсан гэж ойлгоно.

Гал
26. Хабулын хүү | 2012-08-12 13:49:10
bilgeed:
Их Хуралдайг голдуу хээр хөдөөхийж байсан болтой байдаг. Хэрлэнгийн хөдөө арал Аураг ордод ч юм уу, Хархорумд гадаад улстай явуулах бодлогоо эрхэлж байсан болов уу. Мин улсын хаадын бодлогоор Хархорумыг галдан шатааж үнс нурам болгосон учраас монголын сүүлийн бага хаад Цахарт ихэнхдээ төвлөрч байсан болов уу.

Гал
27. Ochir (зочин) | 2012-08-13 23:57:38
Manduhai hatan mongoliin baruun tumnii salan tusgaarlah bodlogiig tas tsohij dotoodiin evee changatgasanii daraa huchee negtgej baigaad Oiradchuudad tom tsohilt ogch ooriin uedee diilsen ni unen tuuh shuu dee. Ali ch tuhen nom zohiold ene tuuh todorhoi durdagdsan baigaa. Getel ta yagaad Manduhai hatanii ene tuuhiig tiim ch unen bish gesen sanaa gargaj baigaa yum be? Tegvel unen tuuh ni yamarhuu ornosoniig ooriin eh survaljaasaa medej baigaa yum bol bidend sonirhuulahgui yu. Iim tom hunii tuuhen gavyag iim gantshan oguulbereer uguisgene gevel bas baij bolohgui yavdal shu de.
28. bilgee (зочин) | 2012-08-14 08:13:40
ozir-d....mongoliin baruun tumen bisheeeeeeeeeeeee.zuun mongoliin zuun 3 tumen.zuun mongoliiin baruun 3 tumen gedeg yumaaaa.odoogiin uburmongol shu dee.1368 ond togoontumur bejingees zugdan garaad odoogiin dol nuurd buju uburmongold deed niislel geh shandu hotod tur baihdaa UMARD YUAN ULS gedeg sonin ner uussen.ternii ulbaa 130 aad ziliin daraa manduuhaigiin uj dahin garz ireed odoo hurtel zarim humuusiin tolgoig erguuleed buun gai bolood baruun zuun mongol oird baruun aimag ubs durbed geed bn.huzaagiin tuuhen deer umard yuan uls mongol yaun uls gez bgaad 1410 aad onoos zuun mongol gez anh udaa bizez uldeesen bdag.zugeer l mongol geed baisan bol odoo ingez baruun zuunii gez tolgoi erguulehgui bsan daa.muu hun uneheer ih gai daguulah yum daa.manduuhai mongol turiig odoogiin ubur mongold shilzihed nuluulsun.tuunii 8 n huuheduud odoogiin manai mongoliig abahaas shuud tatgalzan odoogiin ubur mongoliig hubaan absan unen tuuh.harin dajn haanii baga hatan oirdiin jimsgene hatanaas tursun gersenziig ulgiitui baihad n odoogiin manai mongoliig ezemshuulz ugsun unen tuuh bn.niyalh amitang deerelhsen jum uudaa gez bi boddog yum.jimsgene hatanaas garsan bas 1 huu gerboldiig odoogiin ubs tubag ugsun n unen tuuh.harin ene gerbold n oboo gar.manduuhain ih zantai ah nartaigaa an man uzdeg baisan.bodbol eh uur huuheduuded bdag zangaar tednii door orohgui gez huzeedeg bsain bol uu amihandaa.teheer manaihan min dee.bid manduuhai udam uu.esbel oirdiin udam uu.ehiin talaas.gersenzees umnu yabuulsan manduuhain huu n manai odoogiin mongol nutagt irehdee ih durgui ireed ard olondoo albaar hatuu shiruun harzin baiz suuhiin argagui bolz buzaaz orond n hel amgui nyalh gersenziig yabuulsan gedeg.aziglaad baihad huzaagiin nuluu ihtei mongolzuud eldeb saihan zoltoi baidag.zinhene mongol haad n zugeer ner haan tegeed boloo.chinges haan uguudui haan geh met.huzaagiin taliin bolohoor hublai zezen haan, ulziit zolt tumur haan, haisan nert huleg zoltoi ...uhaant haan togoontumur geh met.manduuhai zezen hatan geheer yamar bn daa.harin batmunh daj haanaas hoish bodi alag haan ,taraisun huden haan ,,,ligden haan geh met mongolzuu bolz irsen yum uu gez boddog yum.mongolzuud dan gadnaas l eldeb zol abdag shu dee.huzaagaas bag haad n.tubdees tom nojd n.altan tamgat han.abatai sain han.tusheed han shonhloi geh met.galdan bas boshigtoo dalai lamaas.teheer eldeb zol minii bodloor neg uumerhuu bodol bdag yum.sanalaa bizeeree.ter baruun zuun mongoliin yalgaag sain uhaz oilgoz unshaarai.buruu oilgood ubsiin hediigee muulaad l manaihan.oirduud enisei murunuus altan nuruunaas uragshaa shinzaan gansu muz shu de.huh nuurbarag tubd hurne.gazariin zurag bariad sain haraarai.odoogiin hasgiin nutagaas ehleed.iim baihag l dan baruun gedeg ugeer n odoogiin mongoliin baruun bolgood dairaad baih yum.ted bish.ter oirduud zin ubsiin hobdiin hed bishee.ene blog deer bgaa UREE MORINDOO MORDOHDOO UG HELTEI BAISAN AA SANAN geed garzig bn uu.ter zin aldard oirduud zin baihgui yu daa.za teheer bid manduuhain udam mun uu.ehiin talaas oird.baruun mongol gedeg n zuun mongoliin baruun gar.oiduud bol manai baruun aimagiin hed bish bgaa biz dee.
29. Хабулын хүү | 2012-08-15 09:17:17
Ochirt:
Алтан ургийн нөлөө бүхий ноёдын бодлогоор хийгдсэн улс төрийн нарийн бодлого байсан болохоос хэн нэг айхтар ухаантай түмэд ясны ганц хатны хийсэн үйл үнэндээ биш юм. Киноны үйл явдлын 99% нь утга уран зохиол шүү. Үнэн түүх, утга зохиолын уран сэтгэмж хоёрын холилдсон бантан нь хожим ингээд олон гай дагуулаад түмэн олныг төөрөлдүүлээд байгааг хэрэв Монголд маань ТӨР гэж байдаг бол засаад залруулаад явах цаг нь хэдийн болсон байгаа.

Гал

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.